ГАЗАРЗҮЙ
/ 4. Монгол орны уур амьсгал / 8анги
1. Тухайн газарт олон жилийн турш тогтмол ноёрхож ирсэн цаг агаарын байдлын дундаж горимыг ..........................гэнэ.
А. чийглэгийн коэффициент
Б. тунадасны тоо хэмжээ улирлаар хуваарилагдсан байдал
В. цаг агаар
Г. уур амьсгал /1оноо/
2. Цаг агаарын мэдээгээр ойрын өдрүүдэд агаарын даралт буурна...

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санагддаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана. Энэ бүгд хүүхдэдээ “Чи ч бас ингэж болно шүү” хэмээн үлгэрлэж буйгаа харамсалтай нь огт мэддэггүй.
Хүүхэд аз жаргалтай байгаа нь эхний гурван сартайд нь мэдэгддэг гэнэ. Ээжийгээ холдохоор уйлна. Буцаад ирэхээр нь баярлаж гунганана. Энэхүү байдлыг нь гурав хувааж үзэж болно. Эхний хэсэг нь төрөлхийн баяр баясгалантай, дараагийнх нь амархан толгойгоо унжуулан гоморхдог, харин сүүлийнх нь өөдрөг эсвэл гутранги байдаг байна. Гэвч энэ бүхнээс үл хамааран гадаад орчны нөлөө тодорхой түвшинг эзэлдэг байна. Хүүхэд аз жаргалтай байвал түүний төлөвшил, нийгэмд эзлэх байр суурьт нь маш ихээр нөлөөлдөг гэнэ. Тиймээс хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд дараах аргуудыг зөвл...