Дарамт ядаргаагаа тайлах 10 арга |
![]() Ямарваа нэг дарамтаас өөрийгөө зайлуулах нь таны эрүүл мэндэд маш их чухал гэдгийг зөвлөж байна. Ууж идэж, унтаж хэвтэхдээ ч гэсэн ямар нэг сэтгэлийн дарамттай байдаг бол таны бие эрүүл мэнд чинь чимх чимх-р үхэж үрэгдэж байгаа гэдэгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Ингээд дарамт ядаргаагаа тайлах 10 арга заавал хийгээрэй. • Нүүрээ сарнайн шүүсээр угаа. Энэ нь тайвшруулж, амраадаг. • Кокстой хүнс байнга хэрэглэх нь уур уцаараа барихад тань тусална. • Ядаргаа үүсгэгч даавар ялгарахаас сэргийлэх, дарамтыг багасгахын тулд магни ихээр агуулдаг шош, вандуй, бүйлс, самар, мэшил, шоколад хэрэглэ. • Хайртай хүнийхээ зургийг хар. Ингэснээр тархинд илүү их цус очиж, дарамт ядаргаа, цөхөрлөөс сэргийлдэг. • Үгүй гэж хэлж сур. Хүн бүхэнд таалагдах гэж оролдоход таны амьдрах хугацаа хэтэрхий богино гэдгийг санаарай. • Навч сэрчигнэх, салхи салхилах, шувуудын жиргээ сонсогдох тийм газар очиж, аль болох сайн сонсоорой. • Унтах цагаа тогтоо. Унтах, босох цагаа өөрчлөх шаардлагатай болсон бол өдөр бүр 15 минутаар бага багаар солиорой. • Тэтгэвэрт гарсан хойноо ч хийх ямар нэг зүйл олоорой. Хийх зүйл олоогүй үедээ тэтгэвэрт бүү гараарай. • Өрөөгөө цайвар цэнхэр эсвэл ногоон өнгөөр буд. Ор дэвсгэр, өрөөн доторх зүйлсээ хурц өнгөтэй болгон хаврын уур амьсгал оруулсан ч болно. • Шөл, цайндаа бага зэрэг гаа хийж уувал бухимдсан үед тайвшруулдаг. |